ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БОЛОВСРОЛ СОЁЛЫН ГАЗАР

Говьсүмбэр аймгийн Боловсрол Соёлын салбарын мэдээ мэдээлэл

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, ЗАРИÌ АЛБАН ТУШААЛТАНД УР ЧАДВАРЫН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ШАЛГУУР Ү

2012-03-25 20:23

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд,
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд,
Сангийн сайдын
2010 оны 8 сарын  16-ны өдрийн
362/112/183    дугаар
хамтарсан тушаалын хавсралт

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, ЗАРИÌ АЛБАН  ТУШААЛТАНД УР ЧАДВАРЫН НЭМЭГДЭЛ ОЛГОХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

1.    Засгийн газраас тогтоосон бага дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлд хамаарах ерөнхий боловсролын сургуулийн захирал, сургалтын менежер, багш, нийгмийн ажилтан, дотуур байрны багш болон цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, туслах багшид ур чадварын нэмэгдэл олгоход энэхүү журмыг мөрдөнө.

2.    Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч, номын санч, тогоочийн ур чадварын нэмэгдлийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яам, Сангийн яамтай хамтран тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын боловсруулан баталсан шалгуур үзүүлэлт, журмын дагуу олгоно.

3.    Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт ажиллаж буй төрийн үйлчилгээний бусад албан хаагчдад Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 хамтарсан тушаалаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны түгээмэл мэргэжлийн албан хаагчдад ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”–ын дагуу ур чадварын нэмэгдэл олгоно.

4.    Ур чадварын нэмэгдлийн хэмжээг ур чадварын шалгуур үзүүлэлтийн хангалтын хувь, түвшнээс хамааруулан тухайн албан хаагчийн албан тушаалын сарын цалингийн 10-30 хувь байхаар тогтооно.

5.    Энэхүү журмын 1 дэх заалтад заасан төрийн үйлчилгээний албан хаагчдад тухайн сургууль, цэцэрлэгийн суралцагчдын сурлагын амжилтыг хагас жил тутамд үнэлсэн үнэлгээний үзүүлэлт нь тухайн аймаг, дүүргийн энэхүү үнэлгээний үзүүлэлтийн дундажаас доошгүй байх нийтлэг шаардлагыг заавал хангасан тохиолдолд ур чадварын нэмэгдэл олгоно.

6.    Багш, ажилтны ур чадварыг үнэлэхдээ дараах тусгай шалгуур үзүүлэлтийг баримтлана.

Албан тушаал: Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч
Шалгуур:
•     Байгууллагын менежментийн онол, аргазүйн мэдлэг чадвар
•    Удирдсан байгууллагын чадавхи
Үзүүлэлт:
•    Байгууллагын стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтийн зохион байгуулалт, хяналт шинжилгээ, үнэлгээний арга технологид гарсан ахиц
•    Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан сургалтын байгууллагын болон Төрийн албаны зөвлөлөөс гаргасан төсвийн ерөнхий менежерийн ажлыг үнэлж дүгнэхээр гаргасан журам, шалгуур үзүүлэлтийн биелэлтээр “А” ба “В” үнэлгээ авсан байх
•    Багш, суралцагч, ажилтан, ажилчдын үр бүтээлтэй суралцах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд гаргасан ахиц
•    Суралцагчид ба хамт олны төлөвшил, байгууллагын соёлд гарсан өөрчлөлт, тэдний  нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд гаргасан ахиц

 Албан тушаал: Сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйч
Шалгуур:
•    Мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг чадвар
•    Багшийг хөгжүүлэх,  ажлын чанарт гаргасан амжилт
Үзүүлэлт:
•    Ажил, мэргэжлийн болон ур чадварын уралдаан, тэмцээнд оролцож,  дүүрэг, аймаг,  нийслэл, улсад гаргасан амжилт
•    Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан сургалтын байгуулагын болон холбогдох байгуулагаас сургуулийн сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчийн ажлыг үнэлж дүгнэхээр журам, шалгуур үзүүлэлтийн биелэлтээр “А” ба “В” үнэлгээ авсан байх
•    Сургалтын технологийн менежментийн арга барил болон хичээлийн  судалгаа арга  зүйд гаргасан ахиц, бүтээлч хандлага
•    Мэргэжлийн зэрэгтэй багшийн тоо ба чанарын өсөлт

Албан тушаал: Сургуулийн багш
Шалгуур:
•    Мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг чадвар
•    Хүүхдийг сургаж төлөвшүүлэх ажлын чанарт гаргасан амжилт
Үзүүлэлт:
•    Ажил, мэргэжлийн болон ур чадварын уралдаан, тэмцээнд оролцож,  сум, дүүрэг, аймаг,  нийслэл,  улсад гаргасан амжилт
•    Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас багшийн ажлыг үнэлж дүгнэхээр гаргасан журам, шалгуур үзүүлэлтийн биелэлтээр “А” ба “В” үнэлгээ авсан байх
•    Сургалтын технологийн шийдэл,  хөгжил төлөвшлийн ажлын  арга барилд гаргасан ахиц, бүтээлч хандлага
•    Сурагчдын сурлагын амжилтын хагас жил тутмын үнэлгээ болон хөндлөнгийн үнэлгээний үзүүлэлтүүдийн зөрүү нь 15 хувиас илүүгүй байх, эсвэл суралцагчид нь олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож, сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсад үзүүлсэн амжилт

Албан тушаал: Цэцэрлэгийн багш
Шалгуур:
•    Мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг чадвар
•    Хүүхдийг хөгжүүлэх, төлөвшүүлэх ажлын чанарт гаргасан амжилт
Үзүүлэлт:
•    Ажил, мэргэжлийн болон ур чадварын уралдаан, тэмцээнд оролцож, сум, дүүрэг, аймаг, нийслэл,   улсад гаргасан амжилт
•    Холбогдох байгууллагаас гаргасан цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх журам, шалгуур үзүүлэлтийн биелэлтээр  “А” ба “В” үнэлгээ авсан байх
•    Сургалтын технологийн шийдэл,  хөгжил төлөвшлийн ажлын  арга барилд гаргасан ахиц,  бүтээлч  хандлага
•    Хөндлөнгийн үнэлгээгээр нийт хүүхдийн хөгжлийн түвшинд гарсан ахиц, эсвэл суралцагчид нь олимпиад, уралдаан, тэмцээнд оролцож, сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсад үзүүлсэн амжилт

Албан тушаал: Боловсролын нийгмийн ажилтан
Шалгуур:
•    Мэргэжлийн онол, арга зүйн мэдлэг, чадвар
•    Нийгмийн ажлын үйлчилгээний чанарт гаргасан амжилт
Үзүүлэлт:
•    Ажил мэргэжлийн болон ур чадварын уралдаан тэмцээнд оролцон  сум, дүүрэг, аймаг,  нийслэл,  улсад гаргасан амжилт
•    Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан сургалтын байгуулага болон холбогдох байгууллагас гаргасан нийгмийн ажилтны ажлыг үнэлж дүгнэхээр гаргасан журам, шалгуур үзүүлэлтийн биелэлтээр “А” ба “В” үнэлгээ авсан байх
•    Хүүхдийн эрхийг хангаж, тэдэнд боловсролын болон нийгмийн ажлын үйлчилгээг хүргэх арга барилд гарсан ахиц
•    Төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүж, суралцахад нь тохиолдож буй бэрхшээл, тулгамдсан асуудлыг  шийдвэрлэсэн  байдал

Албан тушаал: Сургуулийн дотуур байрны багш, цэцэрлэгийн туслах багш
Шалгуур:
•    Хүүхдийг аюулгүй, эрүүл орчинд суралцах, амьдрах  үйлчилгээний ажлын чанарт гаргасан амжилт
Үзүүлэлт:
•    Ажил, мэргэжлийн болон ур чадварын уралдаан, тэмцээнд оролцож, сум, дүүрэг, аймаг,  нийслэл,  улсад гаргасан амжилт
•    Холбогдох журам, шалгуур үзүүлэлтийн биелэлтээр “А” ба “В” үнэлгээ авсан байх
•    Сургалт хүмүүжлийн ажилд  нэвтрүүлсэн шинэлэг ажлууд,